2022 оны 10-р сарын 03 өдөр info@enkhbold.mn

Товч танилцуулга

Зандаахүүгийн Энхболд 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль, 1996 онд Монгол Улсын Их сургууль, 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн. Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй. Олон улсын Бизнесийн удирдлагын магистр.
Тэрбээр 1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр, 1989-1991 онд “Монел” фирмд инженер, 1991-1993 онд “Эрэл” ХХКомпанийн захирал, 1993-1996 онд “Интер” ХЭАА, ХХКомпанид захирал, 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга, 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны даргаар тус тус ажиллаж байв.
З.Энхболд 2005-2008, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2008-2011 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын албыг хашиж байсан.
Тэрбээр 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, 2012 оны долдугаар сараас 2016 он хүртэл Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан.
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Англи, орос хэлтэй.

Сошиал сувгууд

facebook twiiter youtube
Social media